Захиралын мэндчилгээ
Эрхэмсэг ноёд, хадагтай та бүхний энэ өдрийн амар
амгаланг айлтгая.
"Түмэн хүчтэн" ХХК нь харуул хамгаалалтын үйлчилгээг
холбогдох эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэйгөөр
ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, албан байгууллагын эд
хөрөнгө, аюулгүй байдлыг гэмт хэргийн чанартай хулгай
болон халдлагаас урьдчилан сэргийлэн таслан зогсоох үйл
ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног
төхөөрөмжүүдийг ашиглан үйлчлүүлэгчдийн эрх ашиг хүсэл
сонирхолд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд явуулахаар
зорьж байна. Та бүхний ажиллаж амьдарч байгаа орчин, амь
нас, эрүүл мэнд, эрх чөлөө, гэр бүлийн тань амгалан
тайван байдал, хувийн болон бизнесийн мэдээллийн аюулгүй
байдал, аливаа нууцыг болзошгүй халдлагаас мэргэжлийн
өндөр түвшинд найдвартай хамгаалах үйлчилгээг бид
хүргэнэ. Найдвартай хамгаалалт соёлтой үйлчилгээ, чанд
сахилга, эв нэгдлийг эрхэмлэж үйлчлүүлэгч ард иргэд
албан байгууллагын аюулгүй байдал, эрх ашиг сонирхлыг
хуулийн хүрээнд бүрэн хангаж нууцлалыг чанд сахин
хамгаалалтын бүхий л хэлбэрээр аюулгүй байдлыг хангаж
хурдан шуурхай үйлчилгээг бид үзүүлэх болно.
Салбартаа тэргүүлэхийг зорьж буй манай хамт олонтой
хамтран ажиллахыг сонирхож буй та бүхэнд манай хаалга
үргэлж нээлттэй байх болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн: "ТҮМЭН ХҮЧТЭН" ХХК-ийн
ЗАХИРАЛ Б.БАТНЯМ